С.Баярцогт: Манай бүлгийн гишүүд "Намын дарга бүлгийн даргаа хийгээд явж байхад болно" гэж үзсэн
Ардчилсан Намын генсек С.Баярцогт цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тус намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргын албыг давхар хашиж байсан. Намын дотоод зохион байгуулалтыг шинэчлэх үеэр тэрбээр үүнийг салгах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Гэвч түүнээс хойш АН-ын бүлийн даргын асуудал хэрхэн нь тодорхойгүй байсаар буй.
Энэ талаар лавласан сэтгүүлчийн асуултад АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт "Манай намын дарга бүлгийн дараа давхар хийдэг. Энэ хоёрыг салгах ёстой гэдэг байр сууриа намын дарга илэрхийлсэн. Үүнтэй холбоотой танилцуулгыг бүлэг дээр хийсэн. Гэхдээ бүлгийн гишүүд энэ асуудлыг одоогоор хэлэлцэх шаардлагагүй. Намын дарга бүлгийн даргаа хийгээд явж байхад болно" гэдэг шийдлийг гаргасан. Мэдээж энэ асуудал цаашид яригдах байх" гэдэг хариулт өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

