ХУУЛИЙН ТӨСӨЛ: УИХ-ын гишүүний ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчвөл 30 хүртэл хоногоор хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрхийг хасна

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:40 2026/05/21

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой дараах заалтыг нэмэхээр хуулийн төслийг боловсруулсан байна. Тухайлбал гишүүний хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэлд 30 хүртэл хоногоор хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрх хасах арга хэмжээ авахаар тусгажээ.

1/8 дугаар зүйлийн 8.1.27 дахь заалт:

  • “8.1.27.хууль сурталчлан таниулах.”

2/8 дугаар зүйлийн 8.3-8.13 дахь хэсэг:

  • “8.3.Гишүүн энэ хуулийн 21.19-д зааснаас бусад тохиолдолд саналаа биечлэн өгнө.

8.4.Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх зорилгоор төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төсөл санаачлагч, хамтран санаачилсан бол төлөөлөх гишүүнийг оролцуулж болно.

8.5.Гишүүн хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлэхэд чиглэсэн гишүүний баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмээр тогтооно.

8.6.Ээлжит чуулганы хугацаанд гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, чуулганы хуралдаанд асуулт асуусан, үг хэлсэн тоо, дотоод, гадаад албан томилолт, хууль тогтоомжийн төсөл санаачилсан, хамтран санаачилсан, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон хууль тогтоомжийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, энэ хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд ил тод, тогтмол мэдээлнэ.

  • 8.7.Гишүүн энэ хуулийн 8.1.21-д заасныг зөрчсөн бол:
  • 8.7.1.хуралдааны дэг зөрчсөн үйлдэлд хуралдаан даргалагч дараах хариуцлага хүлээлгэнэ:
  • 8.7.1.a.сануулах;
  • 8.7.1.б.тухайн асуудал, эсхүл тухайн хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрх хасах.

8.7.2.энэ хуулийн 8.5-д заасан гишүүний хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэлд энэ хуулийн 8.6-д заасан ирц, саналаа биечлэн өгсөн байдлын мэдээллийг үндэслэн Ёс зүйн дэд хороо дараах хариуцлага хүлээлгэнэ:

  • 8.7.2.а.30 хүртэл хоногоор хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрх хасах;
  • 8.7.2.б.уучлалт гуйхыг үүрэг болгох;
  • 8.7.2.в.албан тушаалын цалинг 20 хувиар 3 сар хүртэл хугацаагаар бууруулах;
  • 8.7.2.г.гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад энэ хуулийн 42.1-д заасан гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх.

8.8.Хуралдаан даргалагч энэ хуулийн 8.7.1-д заасан хариуцлагыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хүлээлгэнэ. Ёс зүйн дэд хороо энэ хуулийн 8.7.2-т заасан хариуцлага хүлээлгэх тогтоол гаргана.

8.9.Ёс зүйн дэд хороо энэ хуулийн 8.7.2-т заасны дагуу хуралдах нөхцөл үүссэн бол ажлын 5 өдөрт багтаан тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

8.10.Гишүүн ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны хуралдаан тасалсан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу түүнийг ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс хасна.

8.11.Ёс зүйн дэд хороо гишүүнд энэ хуулийн 8.7.2.г-д заасан хариуцлага хүлээлгэсэн бол түүнд хариуцлага хүлээлгэсэн сарын санхүүжилтийг нөхөн олгохгүй.

8.12.Энэ хуулийн 8.7-д заасан хариуцлагыг дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.

8.13.Төрийн байгуулалтын байнгын хороо энэ хуулийн 8.6-д заасан мэдээллийг бүртгэх, мэдээлэх журмыг Ёс зүйн дэд хорооны саналаар батална.”

10:15 2026/05/21

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын  төслүүд
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл 
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

видео: