14 аймгийн 76 сумдын нутгаар нойтон цас, мөндөр, хүчтэй салхи, шороон шуурганы АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

2026 оны 5-р сарын 21-ний өдрийн 15:00 цагийн байдлаар баруун, төв, говь, зүүн нийт 14 аймгийн 76 сумдын нутгаар нойтон цас, цас, мөндөр, хүчтэй салхи, орон шуурга, шороон шуурганы АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Маргааш нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байх юм байна.  

зураг
 
ЦУОШГ

Өнгөрсөн хоногт /2026.05.20-21/ баруун аймгуудын нутгийн зүүн болон хойд, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр 0.1-40.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин, Цагаанхайрханд 40.0 мм хур тунадас оржээ.