ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/09-НД НИЙТЛЭГДСЭН
Обама маргааш Нелсон Манделатай салах ёс гүйцэтгэнэ
MorninigNews.mn
Обама маргааш Нельсон Манделатай салах ёс гүйцэтгэнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гэргий Мишель нар Нелсон Манделатай салах ёс гүйцэтгэхээр ӨАБНУ-ыг зорих гэж байна. Түүнчлэн бага Жорж Буш, Билл Клинтон, Жимми Картер зэрэг тус улсын гурван ерөнхийлөгч гашуудлын арга хэмжээнд оролцох аж.
Маргааш Йоханнесбургийн олимпийн стадионд бүх нийтийн гашуудлын үйл ажиллагаа болно. Харин апартеидын эсрэг тэмцэгчийг энэ сарын 15-нд төрөлх Куну тосгонд нь нутаглуулах юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

