ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлах апартейд дэглэмийн эсрэг тэмцэлд амьдралаа зориулсан агуу хүн Нелсон Мандела хэдхэн цагийн өмнө амьсгал хураажээ.
Өчигдөр орой орон нутгийн цагаар 8:50-д таалал төгссөнийг ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жакоб Зума мэдэгдлээ.
Мандела нь цагаан арьстнуудын дэглэмийн үед 27 жил шоронд хоригдож, 1990 онд суллагдаж байжээ. Шоронд хоригдож байх үедээ олж авсан уушигны эмгэгээ эмчлүүлэн Претори хотын эмнэлэгт хэвтэж байсан юм.
Тэр 1994 онд ӨАБНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгчөөр сонгогдож байсан билээ.
Түүний талаар олон нийтийн сүлжээнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!