Израилийн Ерөнхий сайд Н.Манделагийн оршуулгад оролцохгүй
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделаг оршуулах ёслолд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан хэмээн Jerusalem Post сонин мэдээлэв.
Ийм богино хугацааны албан ёсны айлчлалын зардал төлөвлөгөөт айлчлалын зардлаас их байдаг тул мөнгө хэмнэх үүднээс ийм шийдвэр гаргасан аж.
Өмнөд Африкийн апартейд дэглэмийн эсрэг тэмцлийг толгойлж, хожим нь улс орныхоо Ерөнхийлөгчөөр сонгогдож, Нобелийн энх тайвны шагнал хүртэж явсан домогт Нельсон Манделаг оршуулах ёслол өнөөдөр Иоханнесбург хотын 94 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд болно.
НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн, Японы хаан угсааг залгамжлагч хунтайж Нарухито, Их Британи, АНУ, Бразил тэргүүтэй улсын лидерүүд хүрэлцэн очиж Манделад хүндэтгэл үзүүлэх ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

