ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн эрт илрүүлгийн явц, болон зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар мэдээлэл хийнэ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 

09:00 цагт Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шав тавих ёслол болж байна. 

Чингис хаан үндэсний музейн 7-р давхрын хурлын танхимд

09:00 цагт "Олон улс судлал-2026: Монголын Солонгос судлал" эрдэм шинжилгээний хурал болно. 

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд 

11:00 цагт  Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг энэ сарын 1-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн. Уг үзлэг, эрт илрүүлгийн явц, хамрагдалт болон зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

Төрийн ордонд 

11:00 цагт  АН-ын 4/11 хэвлэлийн хурлаар Оюутолгойн 34%-ийн ногдол ашгийн 3.0 их наядаас 2.0 их наядыг нь иргэдийн нэрийн дансанд бүртгэх тухай асуудлаар мэдээлэл хийнэ.