М-Си-Эс Кока-Кола компани хуванцар цуглуулах автомат машинууд байрлууллаа
М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй «100% хүрэх замнал» аяны хэсэг болгон, Улаанбаатар хот дахь хамгийн хөл хөдөлгөөнтэй байршлуудад Хуванцар сав цуглуулах автомат машин (reverse vending machine) суурилууллаа.
Эдгээр нь:
- МУИС-ийн Номын Сан
- АШУҮИС
- ХААИС
- СЭЗИС
- Централ тауэрын 3 давхар
- Шангри-ла оффисийн 1 давхар
- М Банк Арена
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрэг их дээд сургууль, оффис, үйлчилгээний байгууллагууд аж.
Хуванцар цуглуулах автомат машин нь хэрэглэсэн ус, ундааны PET савыг эх үүсвэр дээр нь ангилан цуглуулж, буцаан татаж авах технологийн шинэчлэл бүхий ухаалаг төхөөрөмж юм.
Хэрхэн ажилладаг вэ?
- Хаягдлаа хийх: Хэрэглэгч хуванцар саваа зориулалтын амсраар оруулна.
- Таних ба ангилах: Машин доторх мэдрэгч болон камер нь тухайн савны баркод, хэлбэр, материалыг уншиж, дахин боловсруулах боломжтой эсэхийг шалгана.
- Шахах: Зөвшөөрөгдсөн савнуудыг машин дотор шууд шахаж, зай талбайг хэмнэх үүднээс овор хэмжээг багасгадаг.
- Урамшуулал олгох: Хэрэглэгч iCoke аппликейнш ашиглаж, урамшууллын оноо цуглуулна.
Энэхүү машин нь байгууллагын үйлчилгээний ажилтнуудад зориулсан "Дахивар AI" аппликейшнтай. Ингэснээр гар утаснаасаа бодит цагийн дүүргэлт, ажиллагааны доголдлыг шууд хянах боломжтой болгожээ. Нэг машин 15 кг буюу дунджаар 700 орчим ширхэг агуулах багтаамжтай юм байна.
Гол ач холбогдол
- Байгаль орчинд ээлтэй: Хуванцрыг эх үүсвэр дээр нь ангилж, дахин боловсруулах гинжин хэлхээнд дэмжлэг үзүүлнэ.
- Урамшууллын систем: Иргэд хуванцрыг ил задгай хаях биш, зориулалтын дагуу тушаах сонирхлыг төрүүлдэг.
- Цэвэр түүхий эд: Бусад хогтой холилдоогүй тул дахин боловсруулахад илүү хялбар, цэвэр хуванцар гарч ирдэг.
Хуванцар цуглуулах автомат машин суурилуулсан байгууллагуудад үүсэх хог хаягдлын хэмжээ буурч, хогны зардал ч мэдэгдэхүйц өөрчлөлт гарах давуу талтай. Мөн тухайн байгууллагад цугларсан хуванцрын тогтмол тайлангийн тусламжтайгаар нийгмийн хариуцлагын үнэн зөв өгөгдөлтэй тайлан бэлтгэх боломжтой болж буй юм.
Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг М-Си-Эс Кока-Кола компанийн сошиэл сувгуудаас аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

