640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографийн төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа суурилуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
7 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Интермед IUHW эмнэлэг нь Япон улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагаагаа эхлүүлснээр эрүүл мэндийн салбар, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Японы Canon Medical Systems компанийн Aquilion ONE / INSIGHT Edition 640 зүслэгт компьютерт томографийн төхөөрөмжийг Монгол Улсад анхдагч болгон нэвтрүүлсэн нь үүний нэг илрэл юм.

Энэ нь зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл төдийгүй иргэдэд зүрх судас, тархи мэдрэл, уушги, хэвлийн эрхтэн болон хавдрын нарийвчилсан оношилгоонд хамрагдах боломжийг өргөжүүлж буйгаараа ач холбогдолтой.

зураг
 
Япон улсын IUHW группийн ТУЗ-ийн дарга Такаги Кунинори, Canon Inc корпорацын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Такагүчи Тошио болон Интермед IUHW эмнэлгийн удирдлага, төлөөлөгчид.

ШИНЭ ҮЕИЙН КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН ДАВУУ ТАЛУУД

Зүрхний судсыг илүү тод, нарийвчлалтай үнэлнэ

Зүрх тасралтгүй цохилж байдаг тул компьютерт томографийн шинжилгээний үед хөдөлгөөнөөс үүдэлтэй дүрсний сарнилт үүсэх тохиолдол бий. Харин шинэ төхөөрөмж нь ердөө 0.24 секундэд буюу секундийн 4/1 хугацаанд нэг бүтэн эргэлт хийж, 16 см хүртэлх хэсгийг нэг дор дүрслэх хүчин чадалтай юм. Ингэснээр зүрхийг нэг цохилт хийх хугацаанд бүхэлд нь дүрсэлж, титэм судасны нарийсал, шохойжилт зэрэг өөрчлөлтийг илүү тод, нарийвчлалтай үнэлэх хүчин чадалтай.

Илүү хурдан, тав тухтай аюулгүй шинжилгээ

Компьютерт томографийн шинжилгээний үед хөдөлгөөнгүй хэвтэх, зарим тохиолдолд амьсгалаа түгжих шаардлагатай байдаг. Энэ нь ялангуяа бага насны хүүхэд, ахмад настан болон биеийн байдал хүнд хүмүүст хүндрэлтэй байдаг байна.  Шинэ төхөөрөмжийн өндөр хурдтай зураг авалт нь зарим шинжилгээнд хөдөлгөөнгүй хэвтэх, амьсгалаа түгжих хугацааг богиносгож, хөдөлгөөнөөс үүдэх дүрсний алдааг бууруулахад тусалдаг. Үүгээр ч зогсохгүй өмнөх үеийн CT төхөөрөмжтэй харьцуулахад цацрагийн тунг 80 хүртэлх хувиар бууруулж үйлчлүүлэгчийн цацрагийн өртөлтийг багасгасан давуу талтай.

Оношилгооны өргөн боломж

Шинэ компьютерт томографийн системийг зүрх судасны эмгэгээс гадна тархины цус харвалтын үеийн судас, цусан хангамжийн өөрчлөлтийг үнэлэх, уушги болон хэвлийн эрхтний өвчнийг оношлох, хавдрын хэмжээ, тархалт, эмчилгээний явцыг хянах зэрэг олон чиглэлд ашиглах боломжтой.

зураг
 
Япон улсын IUHW группийн ТУЗ-ийн дарга Такаги Кунинори, Canon Inc корпорацын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Такагүчи Тошио болон Интермед IUHW эмнэлгийн удирдлага, төлөөлөгчид.

Интермед IUHW эмнэлгийн энэхүү шинэчлэлийн үнэ цэн нь зөвхөн өндөр хүчин чадалтай төхөөрөмж нэвтрүүлсэнд бус, дэвшилтэт технологийг эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвартай хослуулан иргэдэд өвчнөө эрт, үнэн зөв, цаг алдалгүй оношлуулах боломжийг бүрдүүлж буйд оршино.

Ингэснээр монголчууд гадаад улсыг зорихгүйгээр олон улсын түвшний оношилгоо, эмчилгээний тусламжийг эх орондоо авах боломж улам өргөжиж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.