Баруун аймгуудын нутгаар цас орж, эрс хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно. Тодруулбал, баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна гэжээ.
2026.10.15 өдрийн 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг, сумд:
- Увс - Завхан
- Ховд - Булган, Үенч сумдад бороо
- Баян-Өлгий - Баяннуур, Булган, Ногооннуур, Сагсай, Өлгий
- Дархан-Уул - Дархан, Шарын гол
- Дорнод - Чулуунхороот
- Завхан - Отгон, Улиастай, Цэцэн-Уул, Яруу
- Сэлэнгэ - Баянгол, Мандал, Орхон, Цагааннуур
- Төв - Жаргалант, Мөнгөнморьт
- Увс - Малчин, Наранбулаг, Тэс, Улаангом, Ховд, Өмнөговь, Өндөрхангай сумдын нутгаар цас орж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

