Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт газар хөдлөв

А.Төгөлдөр, iKon.mn
29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46.53, 95.93 ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн

Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс баруун урд зүгт 49 км зайд өнөөдөр /2026.10.15/ 08:38:29 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Холбогдох байгууллагаас аймгийн онцгой байдлын газраар дамжуулан Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.