ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн(ҮБХИС) 105 жилийн ойн баярын хүндэтгэлийн жагсаал өнөөдөр(2026.10.15) Сүхбаатарын талбай дээр 10:30 цагт эхлэх юм байна. Энэ үеэр төв талбай дээрх автобусны зогсоолыг 06:00-13:00 цагийн хооронд хаахаар болжээ.

Иймд нийтийн тээврийн автобуснууд төв талбай дээр зогсохгүй, зам дагуух урд талын буудлаас үйлчилгээ үзүүлэхээр болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв. 

Төв талбай дээр дараах чиглэлийн автобуснууд зогсдог байна. 

  • М:1Б: Ботаник – Сүхбаатарын талбай
  • Ч:78: Халдвартын эмнэлэг – Сүхбаатарын талбайн төв зогсоол, 
  • Ү:30: Сүхбаатарын талбай – Натур худалдааны төв – Жанжин клуб
  • Ч:71А: Дүнжингарав худалдааны төв – Баянмонгол хороолол – МУБИС – Сүхбаатарын талбай
  • Х:19: Сүхбаатарын талбай – Төв цэнгэлдэх хүрээлэн – Яармагийн 1-р зогсоол – Буянт-Ухаа спорт цогцолбор – Чингис хаан ОУНБ.