"Төв цэнгэлдэх хүрээлэн 15 хоног иргэдэд нээлттэй байна"

Д.Янжиндулам, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрөөс эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгануудыг нээжээ.

Ингэснээр аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд ирж алхах, биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэхийг тус компаниас уриалав.

Түүнчлэн "Төв цэнгэлдэх хүрээлэн нь тоглолт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байж, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна" гэлээ.

Хоёр жилийн өмнө буюу 2024 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийг иргэн Т.Нямдаваагаас нийслэлийн өмчид авч, засвар хийгээд байгаа билээ.