Цаст Проперти, New Dazheng стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
16 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Цаст Проперти ХХК болон БНХАУ-ын New Dazheng Property Group компани 2026 оны аравдугаар сарын 13-нд Чунцин хотод стратегийн хамтын ажиллагааны хүрээний хэлэлцээр байгууллаа.

2007 онд байгуулагдсан Цаст Проперти нь үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, менежментийн чиглэлээр 15 гаруй жил ажиллаж байна. Тус компани ICC Tower, Монгол Улсад суугаа Итали, Польш, Киргизстаны Элчин сайдын яамд, Европын Холбооны Төлөөлөгчийн газар болон Хауз хотхонууд, үйлчилгээний газруудын барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцдаг.

Цаст Проперти ХХК нь 24 цагийн хамгаалалт, цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ногоон байгууламжийн арчилгаа, угтах үйлчилгээ зэргийг ISO стандартын дагуу үзүүлдэг юм. Олон улсын байгууллагуудтай ажилласан туршлагадаа тулгуурлан үйлчилгээгээ цаашид хөгжүүлэхээр зорьж байна.

New Dazheng нь салбартаа 30 орчим жил ажилласан бөгөөд БНХАУ-ын 26 муж, 100 гаруй хотод үйлчилгээ үзүүлдэг. Тус компани Шэньжэний хөрөнгийн биржид 002968 кодоор бүртгэлтэй хувьцаат компани бөгөөд 2025 онд 3 тэрбум юанийн орлого олжээ. New Dazheng нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний шилдэг 100 компанийн эхний 12-т багтдаг бөгөөд барилга байгууламжийн нэгдсэн менежментийн чиглэлээр БНХАУ улсын 2026 оны шилдэг 10 компанийн нэгээр шалгарсан байна. Тус компани нисэх буудал, их сургууль, эмнэлэг, төрийн байгууллагуудын байр зэрэг олон төрлийн байгууламжийн ашиглалтыг хариуцан ажиллаж байна.

зураг
 

Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө,барилга байгууламжуудын тоо нэмэгдэхийн хэрээр ашиглалт, үйлчилгээний чанарт тавих шаардлага улам бүр өсөж байна. Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээллээр, 2025 онд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 28 хувиар өсжээ.

Мөн ашиглалтад оруулсан барилга байгууламж, их засварын ажлын дүн 8.6 их наяд төгрөг болсон байна. Хэлэлцээрийн хүрээнд талууд барилгын ухаалаг систем, эрчим хүч хэмнэх технологи, менежментийн шилдэг туршлагыг Монголын нөхцөлд тохируулан туршилтын төслүүдэд нэвтрүүлэх юм. Мөн ажилтнуудыг сургах, мэргэжилтнүүдийн туршлага солилцох ажлыг хамтран зохион байгуулна. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө эзэмшигчид үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч, барилгын ашиглалт, үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн компанид хариуцуулах боломж нэмэгдэх юм.

Засвар үйлчилгээг урьдчилан төлөвлөж, эрчим хүчний хэрэглээг хянах замаар ашиглалтын зардлыг бууруулан, хүмүүсийн ажиллаж амьдрах орчны чанарыг сайжруулахыг талууд зорьж байна. Мөн үйлчилгээний чанарыг тогтвортой хадгалах нь хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах, урт хугацаанд нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.