“БИЧИЛ 5.0” ХБҮЦ-ны урьдчилсан захиалга эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 7 минутын өмнө
Сурталчилгаа

Бичил Глобус Финанс ББСБ ХХК нь нийт 20.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, жилийн 18.8 хувийн хүүтэй автомашины зээлийн багцаар баталгаажсан “Бичил 5.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (ХБҮЦ) хөрөнгө оруулагчдад санал болгож урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

Тус үнэт цаасны андеррайтераар Тэнгэр Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 10 дугаар сарын 29-нд эхэлнэ.

зураг
 

“БИЧИЛ 5.0”-ҮНДСЭН НӨХЦӨЛ

  • Нэгжийн үнэ: 100,000 төгрөг
  • Хугацаа: 24 сар  
  • Хүү: 18.8 %
  • Хүү төлөлт: Улирал тутам
  • Үндсэн төлбөр төлөлт: 12,18, 24 дэх саруудад- тус бүр 33.3%
  • Нийт дүн: 20 тэрбум төгрөг

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ-ЭНД ДАР

ТАСРАЛТГҮЙ ӨСӨЛТ-ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТУРШЛАГА

“Бичил 5.0” ХБҮЦ-ны анхны үүрэг гүйцэтгүүлэгчээр Бичил Глобус Финанс ББСБ ХХК ажиллаж байна. Тус компани нь зээл, факторинг, итгэлцэл болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.

2026 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар Бичил Глобус Финанс ББСБ ХХК-ийн нийт хөрөнгө 169.9 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 70.3 тэрбум төгрөгт хүрч, тайлант хугацаанд 10.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

  • Тус компани нь 2022 оноос хойш Монголын хөрөнгийн зах зээлд нийт 70 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ыг амжилттай гаргасан бөгөөд 50 тэрбум төгрөгийн үнэт цаасыг эргэн төлөөд байна.
 

Автомашины зээлийн багцаар баталгаажсан

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь тодорхой суурь хөрөнгө болон түүнээс үүсэх мөнгөн урсгалаар баталгааждаг.

“Бичил 5.0” ХБҮЦ нь 100% хэвийн ангилал бүхий автомашины фидуцийн гэрээтэй зээлийн багцаар баталгаажсан бөгөөд уг багцыг тусгай зориулалтын компанид шилжүүлж, зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх мөнгөн урсгалаар үнэт цаас эзэмшигчдийн үндсэн төлбөр болон хүүг төлөх юм.

  • Тус ХБҮЦ-ийн барьцаа хөрөнгийн нийт үнэлгээ нь 73.4 тэрбум төгрөг байгаа нь нийт татан төвлөрүүлэх дүнгээс ойролцоогоор 3.67 дахин их үзүүлэлт юм.
зураг
 

Хадгаламжийн дунджаас 6.4 нэгж хувиар өндөр өгөөж

  • Тус үнэт цаасны хүүгийн түвшин нь 2026 оны 8 сарын байдлаарх арилжааны банкнуудын 24 сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү болох 12.4 хувиас 6.4 нэгж хувиар өндөр ба мөн үеийн инфляцитай харьцуулахад хөрөнгө оруулагчид 5.8 хувийн бодит өгөөж хүртэх боломжтой

Татвар 5%

  • Хөрөнгө оруулагчийн хүүгийн орлогоос 5 хувийн татвар авдаг тул “Бичил 5.0” ХБҮЦ-ны жилийн 18.8 хувийн хүү нь татварын дараах өгөөж нь хаалттай бондын 19.8 хувийн хүүтэй дүйцнэ.
 

Тогтмол төлбөр-Дахин хөрөнгө оруулах боломж

  • Улирал бүр хүүгийн төлөлт хийгдэх бол үндсэн төлбөрийг 12, 18, 24 дэх саруудад хуваан төлнө.

Ингэснээр хөрөнгө оруулагч хэзээ, хэр их өгөөж авахаа урьдчилан мэдэхээс гадна улирал бүрийн хүү болон 12, 18 сарын үндсэн төлөлтөөр дахин хөрөнгө оруулж өгөөжөө өсгөх боломжтой.  

Хөрвөх боломж

  • Хоёрдогч зах зээлээр хугацаанаас өмнө худалдах боломжтой. Мөн эзэмшсэн хугацаанд ногдох хүүгийн орлогыг авахаараа давуу талтай.

Урьдчилсан захиалга хэрхэн өгөх вэ?

  • “Бичил 5.0” ХБҮЦ-ийн урьдчилсан захиалгыг онлайнаар өгөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөх бол Тэнгэр Капитал ҮЦК ХХК-ийн бондын шинжээчидтэй холбогдоно уу.

Захиалга өгөх:

Бондын шинжээчид:

Тус үнэт цаасны андеррайтераар зах зээлд тэргүүлэгч Тэнгэр Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа бол зээлийн шинжилгээ гаргагчаар Си Пи Ти Эй Аудит ХХК, хуулийн фирмээр Өмгөөллийн Дашням Партнерс ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар Юү Эй Эф Ассет Менежмент ХХК ажиллаж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.