Амьдралд зориулсан технологийн 140 жил

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 20 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“BOSCH” энэ нэрийг хүмүүс ихэвчлэн багаж, өрөм, угаалгын машинтай холбож боддог. Гэхдээ үнэндээ энэ нэрийн цаана нэгэн сонин, нам гүм хэрнээ гүн утгатай түүх бий. 1886 онд Robert Bosch гэх 25 настай даруухан инженер Герман улсын Штутгарт хотод жижигхэн "механик, цахилгаан техникийн цех"-ийг ердөө 2 ажилтантай нээснээс хойш түүний нэр дэлхийн аж үйлдвэрийн түүхийг бичилцэж ирсэн билээ.

Ингээд хамтдаа “их мөнгө олох” бус, харин “чанар үйлдвэрлэх” зарчимтай Bosch брэндтэй танилцъя.

Эхлэл: Эхэндээ түүний хийж байсан зүйлс анзаарагдахгүй шахам байлаа. Жижигхэн сэлбэг, жижигхэн шийдлүүд. Гэхдээ тэр жижиг зүйлсийн ард нэг зарчим нуугдаж байв: “Хүмүүс намайг анзаарахгүй байж болно. Харин миний хийсэн зүйлс хэзээ ч алдаа гаргах ёсгүй. Он жил өнгөрөх тусам цех томорч, нэр нь тархаж үйлдвэрлэгч машинууд илүү найдвартай, илүү мэргэжлийн болов. Гэхдээ BOSCH хэзээ ч чанга дуугарч, өөрийгөө магтаж байсангүй. Тэд зүгээр л бүтээсээр ...

Уриа: Invented for Life - Амьдралд зориулан бүтээв

Өнөөдөр BOSCH зөвхөн гэр ахуйн хэрэгсэл бус автомашин, аж үйлдвэр, эрчим хүч, барилга, технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч, 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг 490 охин компанитай. Тэдгээрт 412+ мянган ажилтан ажиллаж жилд 91 тэрбум еврогийн борлуулалт хийж байна.

зураг
 
1908 онд Bosch компанийн АНУ дахь борлуулалтын алба Нью-Йорк болон Чикаго хотод байгуулагдсан бол 1909 онд Сан-Франциско, 1910 онд Детройт хотуудад тус тус байгуулагдав.

Салбарууд:

  1. Mobility (хөдөлгөөнт технологи)
  2. Industrial Technology (аж үйлдвэр)
  3. Consumer Goods (гэр ахуйн бүтээгдэхүүн)
  4. Energy & Building Technology (эрчим хүч ба барилгын технологи)

Дижитал гэр ахуйн Home Connect систем нь зүгээр нэг аппликейшн байхаа больж, таны гэрийн бүх хэрэгсэл бие биетэйгээ харилцан, эрчим хүчний хэрэглээ ба үнийн хэлбэлзэл дээр тулгуурлан хамгийн хэмнэлттэй цагт ажилладаг "Эко систем" болон хувирч байна.

Судалгаа хөгжүүлэлт:

Bosch бол зүгээр нэг брэнд биш, инженерийн ур ухаан, чанар чансааны туйл юм. Компанийн гол хүч бол судалгаа, инновац бөгөөд жил бүр борлуулалтынхаа 8-10 хувийг судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулж, өдөр бүр 20 шинэ патент бүртгүүлж байна. Өнөөдөр судалгаа хөгжүүлэлтэд:

  • 86,000+ судлаач, инженерүүд
  • 136 судалгааны төвд ажиллаж
  • 7.8 тэрбум еврог жилд зарцуулж байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт нь Bosch-ийг дэлхийн шилдэг инновацын компаниудын нэг болгожээ.
зураг
 
1918 он. Bosch шинэ логоны ноорог. Зохион бүтээгч Готтлоб Хонольд 1918 онд “тойрог доторх зангуу” хэлбэрийн шинэ барааны тэмдгийг зохион бүтээсэн нь өнөөг хүртэл ашиглагдаж байна.

Философи:

Үүсгэн байгуулагчийн хамгийн алдартай зарчим нь “Итгэл алдахаас илүү их алдагдал гэж байхгүй.” Энэ философи өнөөдөр ч компанийн гол суурь хэвээр. Тэр том мөрөөдөл яриагүй, харин нэг л уриатай байв.  “ЧАНАР бол ИТГЭЛ”.

Гэхдээ эвдэрдэггүй зүйлийг л хүн хамгийн их мартдаг ажээ. BOSCH бол:

  • асар том хэрнээ чимээгүй ажилладаг.
  • инновацад хамгийн их хөрөнгө оруулдаг.
  • итгэл дээр тогтсон инженерийн компани билээ.

Инновац:

1. Автомашины технологи

  • ABS тоормосны систем
  • ESP тогтворжуулах систем
  • Driver assistance (ADAS)
  • Автомат жолоодлого

2. Мэдрэгч технологи (Sensors)

  • MEMS мэдрэгчийн дэлхийн тэргүүлэгч
  • Ухаалаг утас, машин, IoT төхөөрөмжүүд
  • Утасны хөдөлгөөн мэдрэгч
  • Машины ослын мэдрэгч

3. AI ба ухаалаг үйлдвэрлэл

  • AI ашиглан үйлдвэрийг автоматжуулж байна
  • Автомашины эвдрэлийг урьдчилан тооцох систем хөгжүүлж байна.

4. Ногоон технологи

  • 2020 оноос Carbon Neutral (нүүрстөрөгчийн саармагжилт) компани болсон.
  • 99.5 хувь цахилгаанаа сэргээгдэх эх үүсвэрээс авч байна.
  • CO₂ ялгаруулалтаа 84 хувь бууруулсан.
зураг
 

Сонирхолтой:

Bosch-ийн хувьцааны 94 хувийг Robert Bosch Stiftung ашгийн бус сан эзэмшдэг. Энэ нь компанийн олсон ашгийн ихэнх хэсэг нь эргээд буяны үйлс, боловсрол, эрүүл мэндийн салбарын төслүүдэд зарцуулагддаг гэсэн үг юм.

Өнөөдрийг хүртэл Bosch дэлхий даяар 18 тэрбум гаруй бичил мэдрэгч (MEMS) үйлдвэрлэсэн. Дэлхий дээрх ухаалаг гар утас бүрийн 4 тутмын 3 нь Bosch-ийн мэдрэгчийг ашигладаг. Та утсаа хөдөлгөхөд дэлгэц дагаж эргэж байгаа нь Bosch-ийн жижигхэн чипний ач гавьяа юм.

Дэлхийн хэмжээнд Bosch-ийн эзэмшилд нийт 249,000 гаруй патент байдаг. Өнөөдөр BOSCH гэсэн шошготой багаж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүр "насан туршийн" гэх тодотголтой билээ.

Ирээдүй:

Bosch-ийн ирээдүй ердөө гуравхан үгэнд багтаж байна: AI (Хиймэл оюун), Программ хангамж ба Устөрөгч. Тус брэнд "Техник үйлдвэрлэгч"-ээс "Технологийн компани" болох шилжилтийнхээ оргил үед явж байна.

Компани 2030 он гэхэд зөвхөн программ хангамж болон дижитал үйлчилгээнээс 6 тэрбум евро олохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний ихэнх нь AI (хиймэл оюун ухаан) дээр суурилна.

2026 оны сүүл гэхэд цахилгаан хөдөлгүүрийн системээр дэлхийд 1-рт орох зорилт тавин ажиллаж байна. Товчхондоо, Bosch-ийн ирээдүй бол "Дижитал болон Бодит ертөнцийн төгс нэгдэл" юм.

Дүгнэлт:

Bosch-ийн амжилт нь "Чанар бол хамгийн сайн маркетинг" гэсэн зарчимд оршдог. 2026 онд компани хиймэл оюун ухааныг бүх бүтээгдэхүүндээ нэвтрүүлж, хүний амьдралыг хөнгөвчлөхөөс гадна эх дэлхийгээ хамгаалах технологийн ногоон шилжилтийг түүчээлж байна.

Bosch-чууд "Бид зүгээр нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, бид ирээдүйн амьдралын хэв маягийг бүтээж байна."

Зарим брэнд сүртэй байдаг.
Зарим нь ганган харагддаг.
Харин зарим нь зүгээр л ажлаа төгс хийдэг.
BOSCH® бол яг тийм.

Монгол дахь албан ёсны дистрибьютер Доктор Авто Чэйн ХХК
Фэйсбүүк хуудас
www.facebook.com/cardoctormn
Холбоо барих - 1800-1937
Вэб www.cardoctor.mn

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.