Келдон Жонсон улирлын шилдэг сэлгээний тоглогчоор тодров

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны улирлын шилдгүүд тодорч эхэлсэн. 

Улирлын шилдэг сэлгээ буюу нөөц тоглогчоор "Сан Антонио Спөрс" багийн довтлогч Келдон Жонсон тодров. Ингэснээр 28 настай эр багийнхаа түүхэнд тус шагналыг авч буй хоёр дахь тоглогч болжээ. Түүнээс өмнө хожим алдрын танхимд багтсан Ману Жинобили уг шагналыг авч байв.

Техас мужийн Сан Антонио хотын багт мэргэжлийн замналынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн аргентин эр 2008 онд "Sixth Man of the Year" буюу шилдэг сэлгээний тоглогчоор нэрлэгдсэн юм.

Жонсоны хувьд сэлгээнээс 1,081 оноо авснаар багийнхаа түүхэнд нэгт бичигдэв. 

"Майами Хит" багийн Жайм Жакүйз, "Денвер Наггетс"-ын бага Тим Хардуэй нар санал асуулгын эхний гуравт жагслаа. Жакүйз нийт авсан оноогоороо сэлгээний тоглогчдоо тэргүүлсэн бол бага Хардуэй амжилттай болгосон гурвын шидэлт болон шийдвэрлэх дөрөвдүгээр үед авсан оноогоороо бусдыгаа манлайлжээ.

Харин санал асуулгад Жонсоны нэрийг 63 хүн эхэнд бичсэн бол Жакүйз 34 санал авчээ. 

Жонсон 2022-2023 оны улиралд баг нь 22 хожиж, 60 ялагдахад нэг тоглолтод 22 оноо дундажласан юм. Гэхдээ тус багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Грег Попович түүнийг сэлгээнээс тоглуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг ч тэр хүлээн авсан нь багийн амжилтад эергээр нөлөөлсөн байна.

Тэрбээр энэ улирлын 13 тоглолтод 20 ба түүнээс дээш оноо авчээ.

 

Эх сурвалж: Reuters