Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбай, шагайн асарт хүүхдийн баярт зориулсан өдөрлөг зохион байгуулагдана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-н энэ жил Даваа гарагт тохиож, бүх нийтээр амарна.
Хүүхэд залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх зорилготой “Kids expo 2026” үзэсгэлэн, өдөрлөг тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбай, шагайн асарт зохион байгуулагдахаар болсныг Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлэв.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн насны онцлогт тохирсон боловсрол, танин мэдэхүй, соёл урлагийн хөтөлбөрүүдийг нэг дор төвлөрүүлж томоохон үзэсгэлэн хэлбэрээр явагддаг байна.
Харин хүүхдийн баярт зориулсан нэгдсэн арга хэмжээг НЗДТГ-аас жил бүр төв талбайд зохион байгуулдаг бөгөөд одоогоор хөтөлбөр гараагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
