ФОТО: Астана хотноо Казах түмнийг уяраасан “Монголын сайхан орон” тоглолтоос...

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

-Казахстан улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа.

Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд  Ж.Алдаржавхлан, Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева нар нээсэн билээ.

Сайд нар соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, соёлын солилцоогоор дамжуулан өв соёл, түүх, уламжлалаа судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, бие биеэ дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэн үлдээсэн юм.

Уран бүтээлчид ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, хөөмий зэрэг монгол ардын урлагийн төрөл бүрийн шилдэг бүтээлүүдийг тоглов.

Тухайлбал Эзэн Богд Чингис хааны тухай, уртын болон богино дуу, монгол түмний түүх, угсаатан ястны бүжиг наадам, ард олны баяр цэнгэлийг илэрхийлсэн бүтээлүүд байлаа. Харин дуучин И.Мишээл казахын алдарт “Эхийн тухай дуу”-г үндэсний хувцас чимэглэлийг өмсөж, хоёр орны хэлээр дуулж өргөн олныг баясгасан юм.

Тоглолтын үеэр монгол орны соёл, аж ахуй, нүүдэлчин амьдралын онцлогийг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн, “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг толилуулсан юм. 

Мөн түүнчлэн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев уг айлчлалын талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх үеэр соёл урлагийн салбарын талаар дурдсан билээ. 

Тэрбээр "Түрүү жил Астанад зохион байгуулагдсан "Silk Way Star" олон улсын шоунд Монголын дуучин Мишээл тэргүүн байр эзэлсэн нь бидэнд маш халуун дотно санагдсан. Иймэрхүү төсөл хөтөлбөрүүд бидний оюун санааны соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхэд түлхэц болно" хэмээн ярьсан нь онцлох зүйл байлаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг