Монголын чөлөөт бөхийн холбооны төлөөлөгчид 55 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55 дугаар сургуультай Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ)-ны удирдлага, багш, дасгалжуулагч, тамирчдын бүрэлдэхүүн уулзжээ. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр тэргүүтэй бөхчүүд тус сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Уулзалтад Б.Мянганбаяраас гадна сонгомол бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Одончимэг, эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт, энэ жилийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий алтан медальт Э.Даваанасан нар оролцжээ.
55 дугаар сургуулийн сурагчид бөхийн спортын аваргуудтай уулзаж, чөлөөтэй ярилцсан нь тэдэнд их урам зориг өгснийг онцолсон юм.
Мөн холбооны зүгээс сургалтын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг болох зорилгоор хандив гардуулжээ.
Түүнчлэн бөхийн спортоор хичээллэх дур сонирхолтой хүүхдүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн 55 дугаар сургууль
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
