ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн МАН-ын хорооны хурал болно

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Тусгаар тогтнолын ордонд

09:00 цагт Нийслэлийн МАН-ын хорооны хурал болно. 

Галлериа Улаанбаатар төвийн 3 давхрын “Жуулчин Скай” болрүүм

09:30-13:00 цагт “Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” арга хэмжээ болно.

Төрийн ордонд 

10:00 цагт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Улсаа аваръя холбооноос: Монгол сэхэх үү-Мөхөх үү сэдвээр мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас Тэтгэврээ нэмүүлэх гэсэн ахмадууд туйлдаж байгаагаа илэрхийлж тэмцлийн хурц хэлбэрт шилжин өлсгөлөн зарлана. Үүнээс гарсан сөрөг үр дагаврыг МУ-ын төр, Засгийн газар хариуцах болно гэсэн сэдвээр мэдээлэл хийнэ.