САНЬЯА 2026: Азийн элсний наадам 10 жилийн дараа эргэн ирлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганбат

Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс зохион байгуулдаг элсний наадам өчигдөр БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод нээлтээ хийв. Анх 2008 онд Индонезийн Бали аралд болж байсан тус наадамд 2010 онд Оманы Мускат, 2012 онд БНХАУ-ын Хайян, 2014 онд Тайландын Пукет, 2016 онд Вьетнамын Да Нанг хотод болж байв.

Цар тахлын улмаас 2020 онд зохион байгуулах байсан VI наадмыг хоёр ч удаа хойшлогдсон ч эцэст нь цуцлагдсан юм.

Улмаар энэ онд БНХАУ-ын Санья хотод болох тов гарсан билээ. Энэ наадамд олгож байгаа тамирчдын медалийн загварыг 2016 онд гаргасан аж.

Элсний наадамд 14 спортын 62 багц медалийн төлөө Азийн 45 улсын 1,790 тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч БНХАУ-ын баг 170 тамирчинтай оролцох бол Тайланд 175, Филиппин 101, Хонконг 84, Шри Ланк 77 тамирчин хүч сорино.

Харин манай улсаас найман спортын төрөлд 51 тамирчин оролцож байна. Манай улсын багийн тугчаар волейболын Г.Хандсүрэн, гандболын Г.Лхагвацэнд нар сонгогдсон билээ.

зураг
 
Гэрэл зургийг Ч.Ганбат
зураг
 
Гэрэл зургийг Ч.Ганбат
зураг
 
Гэрэл зургийг Ч.Ганбат
зураг
 
Гэрэл зургийг Ч.Ганбат
зураг
 
Гэрэл зургийг Ч.Ганбат