Санхүүгийн менежментийн улсын XII олимпиад амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн салбарын ирээдүй болсон оюутан залуусын мэдлэг, ур чадварыг сорин, онолыг практиктай уялдуулах зорилготой Санхүүгийн Менежментийн Улсын XII Олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус олимпиад нь жил бүр санхүүгийн чиглэлээр суралцдаг 3, 4 дүгээр дамжааны оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Их Сургууль (МУИС), Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХУИС), Мандах Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС), Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль (ОУУБИС)-ийн нийт 6 их, дээд сургуулийн 9 багийн шилдэг 45 оюутан оролцож, ахисан түвшний тест болон кейс даалгавруудыг гүйцэтгэлээ.

Шалгаруулалтын дүнд МУИС, СЭЗИС болон Мандах Их Сургуулийн багууд финалын буюу хоёрдугаар шатанд шалгаран, бодит кейс дээр ажиллаж санхүү, хөрөнгө оруулалтын шийдэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, багийн зохион байгуулалт болон илтгэх ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Финалын шатанд оролцогчид онолын мэдлэгээ практикт амжилттай хэрэгжүүлж, бодит нөхцөлд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, эрсдэлийг тооцоолох, үр ашигтай хөрөнгө оруулалтын хувилбар боловсруулах чадвараа өндөр түвшинд харуулсан нь тэмцээний онцлог байлаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Олимпиадад багийн дүнгээр:

  • Тэргүүн байр – МУИС-ийн Optimus баг (Б.Ануужин, Б.Жанцандорж, Г.Нармандах, Д.Оюумаа, Н.Сэр-Од)
  • Дэд байр – СЭЗИС-ийн Fortis баг (О.Ганзаяа, Б.Насанбуян, Б.Төр-Энх, Б.Хасар, Б.Эрдэнэ-Очир)
  • Гутгаар байр – СЭЗИС-ийн Incentive баг (Э.Аззаяа, Б.Анужин, М.Давааням, Б.Дөлгөөнтамир, Г.Тэнгис)

Хувийн дүнгээр:

  • Тэргүүн байр – СЭЗИС-ийн 4-р курсийн оюутан М.Давааням
  • Дэд байр – СЭЗИС-ийн 4-р курсийн оюутан Б.Эрдэнэ-Очир
  • Гутгаар байр – СЭЗИС-ийн 4-р курсийн оюутан Б.Насанбуян нар тус, тус байр эзэллээ.
зураг
 

Олимпиадын шүүгчдээр Хаан банкны Байгууллагын Банк Хариуцсан Дэд Захирал Д.Ариунбат, Balanced Growth Management ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Одмаа, Азийн Хөгжлийн Банкны Хөрөнгө Оруулалт Хариуцсан Мэргэжилтэн Ц.Хангай нар ажиллалаа.

Энэхүү олимпиад нь оролцогч оюутнуудын хувьд мэдлэгээ бататгах, практик туршлага хуримтлуулах, салбарын мэргэжилтнүүдээс суралцах, мэргэжлийн харилцаа холбоогоо өргөжүүлэх чухал боломжийг бүрдүүлснээрээ онцлог байв. Түүнчлэн Монгол Улсын санхүүгийн салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

зураг
 
зураг
 

Тус арга хэмжээг зохион байгуулахад ерөнхий ивээн тэтгэгчээр Netcapital Financial Group, ивээн тэтгэгчээр BGM Asset Management болон Storepay хамтран ажиллаж, оюутан залуусын боловсрол, хөгжилд үнэтэй дэмжлэг үзүүлсэнд зохион байгуулагч Young Finance Professionals NGO онцлон талархал илэрхийллээ.

Цаашид энэхүү олимпиад нь цар хүрээгээ улам тэлж, илүү олон оюутан залуусыг хамруулан, санхүүгийн салбарын чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байх юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.