39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болоход 1 хоног үлдлээ
Барилгын салбарын шинэ төсөл, дэвшилтэд техник технологи, барилгын материал, багаж тоног төхөөрөмж, амины болон зөөврийн сууцны шийдлүүдийг нэг дор төвлөрүүлсэн 39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болоход 1 хоног үлдлээ.
Уг үзэсгэлэн яармаг 2026 оны 4-р сарын 24–26-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдах бөгөөд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Польш, Итали, Турк, ОХУ зэрэг барилгын салбартаа тэргүүлэгч 20 гаруй улсын барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, хөрөнгө оруулагчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцоно.
Мөн Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг салбарын төрийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдэд мэдээлэл хүргэнэ.
39 дэх удаагийн үзэсгэлэн яармагт:
Барилгын материал дэвшилтэт технологи чиглэлээр
- Барилгын материал
- Засал чимэглэлийн материал
- Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
- Сантехник агааржуулалт
- Машин механизм, багаж тоног төхөөрөмж
- Зураг төсөл архитектур, BIM
- Тавилга интерьер, дизайн
- Зам гүүр дэд бүтэц инженер, геологи
- Гадна тохижилт, ландшафт
- Барилга угсралт,
- Гадна тохижилт, Ландшафт
- Амины орон сууц угсралт, зөөврийн сууц
Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр
- Стандарт орон сууц
- Амины орон сууц
- Тансаг орон сууц
- Хаус
- Үл хөдлөх хөрөнгө зууч
- Оффис, үйлчилгээ
Мөн үзэсгэлэнгийн гадаа талбайд багаж тоног төхөөрөмж, өргөх байгууламж, барилга угсралтын материалууд, амины орон сууц, зөөврийн сууц зэрэг бүтээгдэхүүнүүд танилцуулна.
Үзэсгэлэн яармагийн чухал хэсэг болох бизнес эрхлэгчид, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх B2B УУЛЗАЛТ-ууд болон салбарын бодлого, техник технологийн дэвшлийг тодорхойлох МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИЛТГЭЛ СЕМИНАР-ууд нь 3 өдрийн турш өдөр бүр өөр өөр сэдвийн хүрээнд сэдэвчлэн зохион байгуулагдана.
Эдгээр семинарууд нь барилгын салбарын мэргэжилтнүүд, оюутан залуус болон сонирхсон хэн бүхэнд мэдлэг, туршлага солилцох өргөн боломжийг бүрдүүлнэ.
2026 оны 4 дүгээр сарын 24 (Баасан гараг)
Төсөл хэрэгжилт & шинэчлэл
Үзэсгэлэнгийн эхний өдөр барилгын салбарын аж ахуйн нэгжүүд болон төсөл хэрэгжүүлэгчдэд зориулагдсан бөгөөд салбарын бодлого, хууль эрх зүй, норм стандартын шинэчлэл, дэвшилтэт технологийн танилцуулгад төвлөрөх юм.
2026 оны 4 дүгээр сарын 25 (Бямба гараг)
Инженер, техникийн ажилтнуудад зориулсан өдөр
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр “Үл хөдлөх хөрөнгө ба инженерчлэлийн шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, орон сууцжуулалтын бодлого, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ барилгын материал, технологийн шинэ шийдлүүдийг танилцуулна.
2026 оны 4 дүгээр сарын 26 (Ням гараг)
Амины орон сууц ба дэд бүтцийн шийдлийн өдөр
Үзэсгэлэнгийн хаалтын өдөр иргэд, олон нийтэд зориулсан “Амины орон сууц ба дэд бүтцийн шийдэл” сэдвийн хүрээнд практик мэдээлэл, зөвлөгөөг онцлон хүргэнэ.
Ийнхүү сэдэвчилсэн семинарууд нь салбарын бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулах, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг хуваалцах, мөн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх өргөн ач холбогдолтой. Хөтөлбөрт технологийн дэвшлээс гадна ХАБЭА, салбарын даатгал зэрэг чухал сэдвүүдийг тусгасан нь энэ удаагийн экспог үзэгч, оролцогчдын бодит хэрэгцээнд илүү нийцсэн онцлогтой болгож байна.
Түүнчлэн “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа болж, салбарын шилдгүүдийг тодруулна.
Үзэсгэлэн яармагийн өдрүүдэд оролцогч байгууллагууд үзэгч, хэрэглэгчдэдээ зориулан ХЯМДРАЛ, ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ зарлаж, олон төрлийн давуу боломжийг санал болгодог билээ.
Та бүхнийг 39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил дэвшил, инновац, дэвшилтэт технологи, шинэ материал, шилдэг төслүүдтэй танилцахыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
Хамтран зохион байгуулагч
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛЫН ЯАМ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БАРИЛГЫН ХӨЖЛИЙН ТӨВ
Ерөнхий ивээн тэтгэгч:
Ивээн тэтгэгч
ЛАН ПОЙНТ ХХК
БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ
Дэмжигч байгууллага:
ARIGUN TOWER
ЖЭЙ ЖЭЙ БИ ХХК
ТӨГС БАЙШИН КОНСТРАКШН ХХК
ЭН ТИ ЭМ ТОВЕР ХХК /BOGD KHAN RESIDENCE/
MINDTECH
HEBEI JIZHI RURAL VILLA TECHNOLOGY CO., LTD
Холбогдох утас: 7711 3333, 9990 7816
Website: barilgaexpo.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
