Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 04-р сарын 24-28-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • 24-нд Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор,
  • 25-нд Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр,
  • 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи:

Ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн,
  • өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.