Энержи Ресурс компани Өмнийн говьд ₮4-5 их наядын хөрөнгө оруулжээ

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, монгол нүүрсний экспортын үнэ цэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлжээ. Уг үйлдвэрт ашигласан усыг 95 хувь хүртэл эргүүлэн ашиглах технологитой.

Хувийн хэвшлийн хамгийн өндөр татвар төлөгч Энержи Ресурс ХХК 21 жилийн өмнөх энэ өдөр байгуулагдаж байжээ. Ухаа худагт байгуулсан хамгийн том байгуулалтын нэг бол 450 тэрбумын хөрөнгө оруулалт бүхий дээрх нүүрс баяжуулах үйлдвэр юм.

Дотоодод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй энэ тус үйлдвэр жилдээ 15 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай.

зураг
 
Уурхайн цогцолбор болон Цогтцэций сумыг 24 цаг тасралтгүй эрчим хүчээр хангах цахилгаан станц байгуулагдсан. Дан монгол инженерүүд барьж байгуулсан анхны станц бөгөөд ус хамгийн бага ашиглах хуурай хөргөлтийн системтэй.

Өнгөрсөн 21 жилийн хугацаанд Энержи Ресурс компани уурхайн цогцолбор болон Цогтцэций сумыг 24 цаг тасралтгүй эрчим хүчээр хангах цахилгаан станц байгуулав.

Мөн Цэций 1, 2 орон сууцны цогцолборыг үе шаттай барьж байгуулснаар нийслэлээс 560 км алслагдсан Цогтцэций суманд шинэ суурьшлын бүс үүссэн. Тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр ажилтнуудыг үнэ төлбөргүй орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлдэг.

зураг
 
Цэций 1, 2 орон сууцны цогцолборыг үе шаттай барьж байгуулснаар нийслэлээс 560 км алслагдсан Цогтцэций суманд шинэ суурьшлын бүс үүссэн. Тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр ажилтнуудыг үнэ төлбөргүй орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлдэг.
зураг
 
640 хүүхдийн сургууль, 140 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий Мөрөөдөл боловсролын цогцолборыг ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар орон нутгийн нөхцлөөс хамааран 1,400 орчим сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн 640 хүүхдийн сургууль, 140 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий Мөрөөдөл боловсролын цогцолборыг ашиглалтад оруулсан нь алслагдсан суманд ажлын байр, нийгмийн асуудлыг шийдсэн цогц бүтээн байгуулалтууд болсон.

зураг
 
Хүнд машин механизмын мэргэжил олгох сургалтад орон нутгийн иргэдийг хамруулж 1,600 орчим иргэнийг мэргэжилтэй болгож 99% ажлын байраар хангасан байна. Үүний 20.5% нь эмэгтэйчүүд эзлэж байна.