С Э Т Г Э Л
"Сэтгэл бол агшнаас агшинд байнга өөрчлөгдөж байдаг ухамсрын урсгал юм"

Mxrningstar хамтлаг: Бидний сонсогчид юу сонсож байгаагаа
мэддэг хүмүүс байдаг байх...
Бүх насны сонсогчдыг байлдан дагуулж, амьд хөгжимд дурлагсдын шинэ давлагааг үүсгэж чадсан хөнгөн гунигтай өнгө аяс бүхий дуунуудыг эрч хүчтэй хөгжим, дуучны хүчирхэг хоолой, тайзан дээрх үзэгчдэдээ татах чадвараараа амилуулж чаддаг Mxrningstar хамтлаг Social pay park-д 5-р сарын 22-ны өдөр тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтын бэлтгэлдээ ороод буй тэднийг IKON.mn "С Э Т Г Э Л" хэмээх урлагийн буландаа урьж дотоод мэдрэмж, хөгжмийнх нь тухай цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.

4.22.2026

НИЙТЛЭЛИЙГ ХАЖУУ ТИЙШ ГҮЙЛГЭН УНШИНА УУ
00:00 00:00

С: Нэг дуу төрөх мөч ихэвчлэн хаанаас эхэлдэг вэ?

Обо: Орж ирэхийг нь хүлээдэг.

Эрка: Шинэ хөгжим ухаж сонсохоос л эхэлдэг.

Эрдук: "Synergy"

Эба: Эргэн тойрон, орчноосоо, хүмүүсийн харилцаанаас гэнэт ороод ирдэг.

Азаа: Шинэ үйл явдал, амьдралын шинэ хуудаснуудаас эхэлдэг.

С: Та нарын хувьд амжилттай дуу гэж ямар дууг хэлэх вэ?

Эрка: Урт удаан хугацааны настай.

Обо: Хэзээ ч сонссон нэг мэдрэмжээ авч чаддаг дуу.

Азаа: Ямар ч үед сонссон "mood" оруулдаг.

Эрдук: 100% мэдрэмжээ гаргаж чадсан дуу.

С: Хамгийн удаан болон хурдан бүтсэн дуу чинь аль нь вэ?
Хамгийн удаан бүтсэн дуу
"Үүрнээсээ чи". 2-3 сар болсон.
Хамгийн хурдан бүтсэн дуу
"Харгуй" 2 хоногт бүтсэн.
00:00 00:00

С: Хүмүүс танай дууг сонсоод яг ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ?

Азаа: Чи энэ хорвоо дээр ганцаараа биш шүү гэдэг мэдрэмж аваасай гэж хүсдэг.

Эрка: Юу ч бодохгүйгээр л сонсоосой.

Эрдук: Чөлөөтэй хүссэн юм аа л бодож, мэдрэх байх.

Обо: Өөрийнхөө амьдралыг эргэцүүлэх юм болов уу.

Эба: Өөрт дутагдаж буй мэдрэмжээ аваасай гэж хүсдэг.

00:00 00:00

С: Тайзан дээрх чи ба бодит амьдрал дээрх чи хэр ялгаатай вэ?

Эрка: Ялгаа байхгүй дээ.

Азаа: Тэнгэр газар шиг л ялгаатай байх. Тайзан дээр хэний ч хүрч чадахгүй тэнгэрийн амьтад. Бууж ирээд л хамгийн даруухан дээрээ оччихдог.

Обо: Өөр болдог. Илүү нухацтай, алдаа гаргахгүйг хичээдэг.

Эрдук: Өөрчлөгддөг ч юм шиг үгүй ч юм шиг. Мэдэхгүй байна.

Эба: Тайзан дээр илүү чөлөөтэй байж чаддаг.

С: Өөрийгөө ойлгоход хөгжим хэр их нөлөөлсөн бэ?

Азаа: Хамгийн их нөлөөлсөн. Хөгжим байхгүй бол өнөөгийн энэ амьдралд тэсэхгүй байх аа.

Эрка: Нөлөөлсөн.

Эрдук, Обо: Юунд дуртай, дургүйгээ мэдсэн.

Эба: Өөрийгөө болон хөгжмийг таньж мэдэх, хүний үг сонсож сурах, сууж сурах гэх мэт олон зүйл сургасан.

00:00 00:00

С: Хамгийн ганцаардсан үедээ ямар төрлийн хөгжим, эсвэл дууг сонсдог вэ?
Обо
The Marías – Sienna
Эрдук
Massive Attack – Teardrop

Азаа:
Намуухан эсвэл post rock, experimental дуу эсвэл orchestra сонсох дуртай.

Эрка:
Dark synthwave genre хөгжмүүд

Эба:
Ганцаардсан үедээ ер нь чимээгүй орчинд байх дуртай.

С: Хэрвээ хөгжмөөр өөрийгөө тайлбарлавал ямар урсгал байх вэ?

Обо: Ambient

Эба: Alternative, hip-hop

Эрдук: Alternative

Эрка: Psychedelic techno

Азаа: Drum & Bass

С: Хамгийн эмзэг, хэнд ч хэлж байгаагүй мэдрэмжээ хөгжимдөө шингээж байсан уу?

Тэд: Шингээдэг өө. Үгээр илэрхийлж чаддаггүй мэдрэмжүүдээ л хөгжим болгож гаргаж байна.

00:00 00:00

С: Танай хамтлагт хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл юу вэ?

Азаа: Манай хамтлагийг нэгтгэдэг зүйл бол хөгжим. Өөр сонирхол, хоббитой байсан бол бид тав нийлэхгүй байсан байх.

Эрка: Бие биедээ л хамгийн их нөлөөлдөг байх.

Эрдук: Тухайн цаг үеийн давхцалууд. Өмнөх асуултын хариулттай төстэй "Synergy" л гэе.

Обо: Өдөр тутмын амьдрал

Эба: Хоорондын харилцаа. Хамтлагийн хэн нэгний асуудал бүгдийнх нь асуудал болчихоод байдаг. Тиймээс жижиг, том гэлтгүй асуудлуудаа ярилцаж байх нь их нөлөөлдөг.

00:00 00:00

С: Танай дууг сонсдог хүмүүсийг бодоход ямар дүр зураг харагддаг вэ?

Обо: Соёлтой, олон үггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс. Дуу хөгжмөөс мэдрэмж авч чаддаг.

Азаа: Байгаа орчноо таашааж, мэдэрдэг. Байгаадаа талархдаг хүмүүс байдаг байх гэж боддог.

Эрдук: Ухаж сонсдог хүмүүс.

Эрка: Олон юм ярьдаггүй. Юу сонсож байгаагаа мэддэг болов уу л гэж боддог.

Эба: Эркатай ижилхэн. 16-20 хүрч байгаа үеийнхэн. Яг амьдрал руу орж байгаа үедээ дуу хөгжмийг сонсохоороо хоногштолоо сонсдог тэрнээсээ мэдрэмж, санаа сэдэл авдаг үе дээрээ яваа хүмүүс их сонсдог байж магадгүй.

Аудиог тоглолтын хэсгээс...
00:00 00:00

С: Хүмүүсийн шүүмжлэл өөрийг чинь эвддэг үү, эсвэл бүтээдэг үү?

Обо: Тоодоггүй.

Эрка: Нээх тоодоггүй.

Азаа: Бүтээдэг. Шүүмжлэл бүхэн бидний мөрөөдөл, зорилгыг сануулж өгдөг.

Эрдук: Бүтээдэг.

Эба: Нээх тоодоггүй.

00:00 00:00
С: Бид энэ бүгдийг яагаад хийж байгаа вэ? гэх асуултад яг одоо юу гэж хариулах вэ?

Азаа: Биднийг амьдарч байсныг хэн нэгэн дурсан санаасай. Амьдарч байгаа хугацаандаа үеийн бусад залуустаа ингэж мөрөөдлөөрөө, хүссэн зүйлээ хийгээд амьдарч болдог юм шүү гэдгийг харуулах гэж л. Хичнээн зуун жил өнгөрсөн ч бид нарын хийсэн зүйлсийг санан дурсдаг байгаасай гэж хүсдэг. Хөгжим хийж байгаагийн хувьд юуны төлөө амьдарч байгаа утга учир нь юм болов уу.

Эрка:
Мөрөөдөлдөө хүрэх гээд л.

Эрдук: Мөрөө үлдээж байгаа.

Эба:
Бага байхдаа ийм л хүн болох байх гэж боддог байсан. Зөв юмаа л хийж байх шиг байна.
00:00 00:00

С: Хамгийн өвдөлттэй бичсэн дуу аль нь вэ? Яагаад?

Нийтлэлийг:
Ikon.mn М.Батчимэг,
Mxrningstar хамтлагийн менежментийн хамт олон
Гэрэл зургийг:
MPA гэрэл зургийн агентлаг
2026.04.22