ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар”, “Бишрэлт” их дэлгүүрүүд иргэдийг хуурчээ

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг
“Улаанбаатар”, “Бишрэлт” их дэлгүүрүүд иргэдийг хуурчээ

Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газраас сар шинийн бая­рыг то­хиолдуулан дэл­гүүр, үзэс­гэлэн худал­­­даа­ны газ­руудад урамшуулалт худал­­даа зо­­хион байгуулж байгаа байдалд хяналт шалгалт хийжээ.

Гэтэл “Бишрэлт Кос­­­­­­­­­­­ме­­тик энд Фейшн” ХХК­-ийн “Биш­рэлт” их дэл­­гүүр нь 10-70 хувь хүртэл хямдрал зарлалаа хэмээн зар сурталчилгаа явуулж байгаа боловч тус дэлгүүрийн бэлэн хувцас, үнэртэн, гоо сайхны тас­гуудад 10-50 хувийн хямд­ралтай худалдаа яваг­даж байсан.

Мөн “Улаанбаатар” ХХК-ийн “Улаанбаатар” их дэлгүүр нь “Азарган хямдрал” хэмээн 10-80 хувь хүртэл хямдрал зарла­саныг шалгаад үзэхэд ихэнх тасгууд 50 хувиас дээш хямдрал байхгүй, хям­дарсан барааны хуучин үнэ байхгүй, зөвхөн хям­дарсан үнийг бичсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2.3-т “Хангалт­тай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиг­лан хэ­рэг­­лэгчийг төө­рөгдөлд оруулах”, Өр­сөлдөөний ту­­хай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний та­лаар худал, зөрүүтэй мэдээ­лэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориг­лоно” гэсэн заалтуу­дыг тус тус зөрчжээ. 

Мөн В1 давхарт байр­­лаж буй “Марше” супер­маркет нь “Их Хотын №1 супермаркет” гэсэн бич­­вэр байрлуулсан нь Өрсөл­дөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-ийн “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориг­лоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн аж. 

Тиймээс дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаагааг таслан зогсоож, гаргасан зөрчлөө энэ сарын 23-ны дотор арилгахыг аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас са­нууллаа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг