Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Будапешт явж MAJOR үзэцгээе

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 21
Сурталчилгаа
зураг
 

Стандарт Катеринг компанийн импортлон оруулж ирдэг Таргет энержи дринкийн хамт олон маш сонирхолтой, залуусын хүсэл сонирхолд нийцсэн нэгэн урамшууллыг зарлаж байна. Major mission нэртэй уг урамшуулал нь тун хялбар бөгөөд Таргет энержи дринк худалдан авалт бүр урамшууллын эрх олгож байгаагаараа онцлог. 

Номин, Carrefour, CU болон М март гэх 4 томоохон сүлжээ дэлгүүр дээр хэрэгжиж буй уг урамшууллын ялагчдыг 10 сарын 1-нд зарлах бөгөөд сүлжээ дэлгүүр бүрээс 1 супер ялагчийг тодруулах юм. Унгар улсын Будапешт хотод 11 сард болох МАЖОР-ийн play off тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжийг хэрэглэгчдэдээ олгож буйгаараа энэхүү урамшуулал онцлог юм.

зураг
 

Урамшууллын хүрээнд зөвхөн супер ялагч ганзага дүүрэн бэлэгтэй биш сонирхолтой олон бэлгийн эздийг тодруулж буй нь сайшаалтай бөгөөд  супер game set / keyboard, mouse, headset/, VIP PC центерт найзуудтайгаа тоглох кредит эрх болон бүтээгдэхүүний нэрийн бэлэг зэрэг олон бэлгүүд эздээ хүлээж байна.

https://www.facebook.com/watch/?v=764443336319824

Урамшуулалд оролцох тун амархан бөгөөд дараах 4 сүлжээ дэлгүүрээс Таргет энержи дринкийг худалдан авалт хийх бүрд урамшуулал танд нэмэгдэнэ.  

  • Номин / Бүх салбар дэлгүүрүүд + ОН салбарууд /
  • Carrefour / бүх салбарууд/
  • CU / Бүх салбар дэлгүүрүүд + ОН салбарууд /
  • М март / бүх салбарууд/

Цаг үетэйгээ хөл нийлүүлсэн уг урамшууллын санаачлан хэрэгжүүлж буй Стандарт Катеринг компанийн ерөнхий захирал О.Мягмардоржоос урамшууллын талаарх болон энержи дринкийг зах зээлийн талаарх мэдээллийг тодрууллаа.

- Сайн байна уу танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Таргет брэндийн тухай товчхон танилцуулахгүй юу?

- Стандарт Катеринг ХХК нь  Таргет брэндийг Монголын зах зээлд нутагшуулаад 3 дахь жилдээ болж байна.  Энэ хугацаанд бид энержи дринкийг борлуулахаас илүү энергийн ундааны зохистой хэрэглээг түлхүү сурталчилж спорт болон соёл урлаг,  залуусыг  дэмждэг олон ажлыг хийж гүйцэтгээд байна.

- Ер нь энержи ундааны зах зээлд Таргет хэрхэн ялгардаг вэ?

- Мэдээж амт, олон төрөлтэй тэр дундаа Монголчуудын амтлах мэдрэмжид тохирсон 7 төрлийг албан ёсоор импортлон оруулж ирдэг гэдгээрээ онцлог. Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт тал дээрээ түлхүү анхаарч үйлдвэрлэгч талтайгаа хамтран ажилладаг.  Залуусын дунд ид хүчээ авч трэнд болсон төрөл маань Сахаргүй /Zero/ Таргет байгаа.

- Хоёулаа урамшууллын талаар мэдээллээ залуустаа илүү дэлгэрэнгүй хүргэе. Яагаад CS:GO Major тэмцээнийг сонгосон бэ?

- Яагаад гэвэл И спорт залуусын дунд их хурдацтайгаар хөгжиж байгаа. Дэлхий нийтэд ч гэсэн CS go тоглогчдын тоо илүү байдаг. Өнөөгийн Монголд MongolZ баг бол залуучуудад итгэл үнэмшил өгч байгаа эерэг талаараа ч нөлөөлж байна. Тиймээс залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, илүү сайхан орчинд, ид дэргэдээс нь CS go -ийн дэлхийн хамгийн том тэмцээнийг үзүүлэх хүсэлдээ хөтлөгдөн уг урамшууллыг зарлаж байгаа юм.

- Энэхүү урамшууллын гол онцлог нь юу вэ, хэрэглэгчдэд ямар давуу тал өгч байна?

- Хүн бүрд нээлттэй, шударга шүүлттэй, хэн ч  ялагч болох бүрэн боломжтой урамшуулал юм. Хамтарч буй 4 дэлгүүр бүрээс супер ялагч болон сонирхолтой олон бэлгийн эздийг тодруулж, олон хэрэглэгчдэд олон бэлгийг түгээхээр ажиллаж байгаа нь урамшууллын гол онцлог давуу тал юм.

- Сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа нь юугаараа онцлог вэ?

- Илүү хүртээмжтэй, илүү боломжийг олгож байгаа учраас Монголд томоохон бас өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг салбар дэлгүүр олонтой Номин, CU, М март болон Carrefour – гэсэн дэлгүүрүүдийг сонгосон. Эдгээр дэлгүүрүүд ч мөн ялгаагүй урамшууллыг тун таатай хүлээж авсан бөгөөд программ хангамж болон апп урамшууллын тогтолцоо сайтай гэдгээрээ онцлог юм.

- Монголд e-sport хэрхэн хөгжиж байна гэж та хардаг вэ? Танай компани энэ чиглэлд цаашид ямар дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна?

- Мэдээж хөгжиж байна. Аливаа зүйлсийг харах өнцөг өөрчлөгдөж байна. Өнөөдөр бол PC тоглохыг буруу зүйл гэхээсээ илүү зохистой тоглож, зөв  боловсон цагийг өнгөрүүлж, цаашлаад том зорилго тавьж чадвал амжилт олж болдог гэдгийг бид харж байна. Технологийн эрин цагт е спорт тоглохгүй, технологитой харьцахгүй байх нь боломжгүй шүү дээ.

- Миний санахаар ид хүчээ авч буй MongolZ багтай Таргет энержи дринк эртнээс хамтран ажиллаж байсан санагдаж байна.

- Тийм ээ бид MongolZ -той хамтран ажиллаж ирсэн. Энэ бидний и спортыг дэмжиж эхэлсэн анхны алхам байсан юм.

- Танай компанийн талаар асуултыг ярилцлагынхаа сүүлийн асуулт болгон үлдээе. Залууст соёл, үнэ цэнийг бий болгох , спортыг дэмжих чиглэлээр ямар санаачилгууд хэрэгжүүлэх вэ?

- Бид олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Спорт бол хүнийг зөв төлөвшүүлж, зөв хөгжүүлж чаддаг. Мэдээж маш их энерги шаарддаг. Үүнийгээ зөвөөр зохистойгоор нөхөх хэрэгтэй. Тэр ч утгаараа бид Таргетийг хэрэглэгчдээ санал болгож байдаг. Би зохистой хэрэглээ гэдэг үгийг олон давтаж байгаа байх. Аливаа зүйлс хэтэрч бас багадаж болохгүй, үүнийг л сахилга бат гээд байгаа юм.

Хэн сахилга баттай байдаг, хэн тэвчээртэй байдаг тэр хүнд амжилт ойрхон байдаг. Бид тэр үнэт чанарыг  спортоос олж харж чаддаг шүү дээ. Тиймээс бид спортыг дэмжсэн олон ажлыг гүйцэтгэдэг. Жишээ нь марафон, бөх, е спорт, бүжгийн спорт гээд олон улсын чанартай арга хэмжээтэй хамтран ажиллаж дэмжин тусалж байгаа. Үргэлжлүүлээд бид залуучууд руу чиглэсэн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчныг бүрдүүлж,  эерэг байлгахаар төсөл боловсруулаад хэрэгжүүлээд явж байна.  

Таргет хуудасны FB хуудаснаас урамшууллын дэлгэрэнгүй мэдээг хүлээн аваарай. 

Таргет хуудасны албан ёсны инстаграм хаяг

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.