Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Даваажав: Жилд дунджаар 12-25 мянган хүн бэлгийн замаар дамжих халдвараар өвчилж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал "Чингис хаан" зочид буудалд өнөөдөр болж байна. 

Энэ үеэр бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх албаны зөвлөх эмч Х.Даваажаваас тодрууллаа. 



Тэрбээр "Арьс өнгөний эмгэг судлалын төв нь 1994 онд

  • Бэлгийн замын халдвар
  • Арьсны өвчин судлал гэж хоёр тусдаа салсан.

Ийнхүү ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба тухайн үеийн Эрүүл ахуйн халдвар, нян судлалын үндэсний төв гэж шинэ байгуулагдсан байгууллагын харьяанд ажиллаж эхэлсэн байдаг. 

Харин одоо тэр алба маань Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн харьяанд ажиллаж байна. Энэ хооронд бүх халдварыг нэгтгэж ХӨСҮТ болгосон. 

Жилд дунджаар 12,000-25,000 хүн бэлгийн замаар дамжих халдвараар өвчилж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар бүх халдварт өвчин дотроос энэ төрлийн өвчин эхний байранд орж яваа" гэдгийг хэлэв. 

Мөн "Бэлгийн замаар дамжих халдваруудын дотор тэмбүү өвчин 40 гаруй хувийг эзэлж байна.

Тэмбүү өвчин нь бэлгийн замаар дамжих халдваруудын шархлаат өвчний бүлэгт хамаардаг. Тухайн халдвар авсан хүнд зовуурь шаналгаа багатай. Улмаар цаашдаа олон эрхтнийг гэмтээх эрсдэлтэй ийм айхавтар өвчин. 

Тэмбүү өвчин өнөөдөр эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Үүнээс гадна хламидиоз (Chlamydia) гэх өвчин бий. 

Бэлгийн замаар дамжих халдварыг салст болон шархлаат халдвар гэж хоёр хувааж үздэг. Салстын халдвар дотроос хламидиоз өвчин нэлээд анхаарал татах асуудал болсон

Манайд ДОХ-ын халдвартай 300-400 орчим хүн байна. ДОХ-той тэмцэх ажлыг төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад хийж байна.

ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх албанаас ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобал сангийн дэмжлэгтэйгээр 2003 оноос төсөл хэрэгжүүлсэн. Үүнээс өмнө ДЭМБ-ын гурван шаттай төслийг хэрэгжүүлж байсан удаатай" гэж ярилаа.