Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

А.Цогцэцэг: Хоолны хордлогоор эмнэлэгт хандсан 400 хүнээс шинжилгээ авахад 80 нь бэлгийн замын халдвартай гарсан

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал "Чингис хаан" зочид буудалд өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Арьсны болон Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар Анагаах ухааны доктор, профессор А.Цогцэцэг дараах мэдээллийг танилцуулсан юм.



Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд чонон хөрвөсийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. 

Арьсны нийт өвчлөлийн 20 орчим хувийг чонон хөрвөс эзэлж байгаа гэсэн үг. Мөн арьсны идээт өвчлөлүүд ч илэрч байна. Тиймээс арьсны эмч нар энэ чиглэлээр дараагийн бодлогоо явуулах нь зүйтэй гэж харж байна" гэв.

Хүснэгт1: Арьсны тэргүүлэх өвчин (Сүүлийн таван жилээр)

Өвчлөл  2019 2020 2021 2022 2023
Арьсны бусад идээт өвчлөлүүд  74,658 68,765 54,162 61,024 76,760
Арьстас  39,006 34,646 23,388 26,720 30,568
Атопик дерматит  18,094 15,074 11,069 15,824 18,946
Бусад дерматит  15,065 14,040 10,142 14,453 18,461
Чонон хөрвөс 13,185 11,248 8,265 11,380 12,782

Үргэлжлүүлэн "БЗДХӨ нь дараагийн том асуудал. 

Сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол Улсад зонхилон тохиолдох бэлгийн замын халдварын өвчлөл мэдэгдэхүйц буурч, 10,000 хүн тутамд 156.5 тохиолдлоос 10.9 тохиолдол болж багассан. Энэ нь олон улсын түвшинд ойртсон эерэг үзүүлэлт боловч дээрх тохиолдлыг бодит үнэн үү, үгүй гэдэгт анхаарлаа хандуулах ёстой.

Сая хоолны хордлогоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд 400 хүн Өмнөговь аймгаас ирж шинжилгээ өгсөн. Эрүүл мэндийн шинжилгээгээр 400 хүнээс 80 нь бэлгийн замын халдварт өвчтэй гарсан.

Иймд ээлжээр байрлаж ажилладаг хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэсэн дүр зураг харагдсан" гэлээ. 

зураг
 
зураг