Өнөө шөнө Улаанбаатар хотод бороо, нойтон цас орно
Өнөө шөнө буюу есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Улаанбаатар хотод бороо, нойтон цас орно. Маргааш өдөр бага зэргийн бороо, нойтон цас орж, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Мөн Есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дараах нутгуудаар 0.0-12.0 мм цас орох юм байна.
- Төв,
- Говьсүмбэрийн ихэнх сумд,
- Баян-Өлгий,
- Увс,
- Дорноговийн зарим сумд,
- Архангайн зүүн,
- Булган,
- Хэнтийн өмнөд,
- Өвөрхангай,
- Дундговь хойд,
- Сүхбаатарын баруун сумдын нутгаар цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Есдүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумд, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орох юм байна.
Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан,
- өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
