АЙЧИ НАГОЯ 2026: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг хасагдах шатанд өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Нямбилэг

Азийн наадамд оролцож байгаа 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

23 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байгаа залуус хэсэгтээ Филиппинд дийлдсэн ч Казахстан, Шри Ланкаг дараалан буулган авснаар "Play-inn"-д өрсөлдөх эрхээ авсан бол охид Филиппин, Малайзад дийлдсэн ч Макаог буулган авснаар тэмцээнээ үргэлжлүүлэх болов.

Хасагдах шатны тоглолтууд маргааш үргэлжлэх хуваарьтай.

Эрчүүдэд Филиппин, Иран, Катар, БНСУ-ын баг шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан юм. Харин бүсгүйчүүдэд БНХАУ, Иран, Филиппин, БНСУ хэсгээ тэргүүлснээр шөвгийн наймд өрсөлдөхөөр болжээ.

3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 25-нд өндөрлөнө.