СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түлшний хүргэлт хийх нэрээр бусдыг хохироосон тохиолдол гарчээ
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 446 цэгээр иргэдийн Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж эхлээд буй.
Гэвч сүүлийн үед хүргэлт хийх нэрээр иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар болон гар утсанд дарсан иргэний үнэмлэхийн зургаар түлш худалдан авч, бусдыг хохироосон тохиолдол гарчээ.
"Бусдад иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээж, зургийг нь даруулснаар хэн нэгэн таны өмнөөс шахмал түлш худалдан авч, та түлшээ авч чадахгүй болох эрсдэлтэй. Иймд иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн нэгэнд үлдээхгүй, зургийг нь даруулахгүй байх"-ыг анхаарууллаа.
Борлуулалтын цэгээс түлш худалдан авахдаа Хотула аппликэйшн ашиглахаас гадна иргэний үнэмлэхээ заавал биетээр авч очин, мэдээллээ бусдад алдахаас сэргийлэх боломжтойг Тавантолгой түлш компаниас зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
