Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна
Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийн талаар энэ оны тавдугаар сард судалгаа хийж, хэргүүдийг шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Прокурорын Газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2,779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаагийн 93 хувь нь нийслэлд, долоон хувь нь орон нутагт шалгагдаж байсан.
Мөн хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хөрөнгө хамгаалах чиглэлээр 372 ширхэг 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан байна.
Өнөөдрийн байдлаар 71 хэрэг шалгагдаж байгааг Прокурорын байгууллагаас шуурхай шалгаж шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
