ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин Г.Лундаа Филипиний тамирчинд ялагдлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Г.Ирмүүн

Японд үргэлжилж байгаа Азийн наадмын боксын тэмцээн энэ сарын 21-нд эхэлсэн юм.

Манай улсаас зургаан тамирчин энэ удаагийн тивийн олимпод эх орноо төлөөлөхөөр оролцож байгаа билээ.

зураг
 
Гэрэл зургийг Г.Ирмүүн

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн Г.Лундаа эхний тойрогтоо Филиппиний тамирчин Жунмилардо Огаярэд 2:3-аар дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Эхний хоёр үед өрсөлдөгчөөсөө оноо дутуу явсан Г.Лундаа гуравдугаар үед хүнд цохилтод оруулсан ч шүүгчдийн саналаар тэмцээнээ дуусгаж буй юм.