Капитрон банкнаас 2025 оны 7 дугаар сард Австралийн Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо болсон Олон улсын математикийн 66 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон сурагчид тэднийг бэлтгэсэн болон анги даасан багш нарт талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олголоо.
Капитрон банк нь зөвхөн санхүүгийн салбартаа бус, эх орны ирээдүй болсон залуу үеийнхээ боловсрол, шинжлэх ухаан тэр дундаа математикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сард Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.
Тус санамж бичгийн хүрээнд Монголын Математикийн 61 дүгээр олимпиадыг амжилттай зохион байгуулахад дэмжин оролцсон бөгөөд 2029 онд Монгол Улсад зохион байгуулагдах Олон Улсын Математикийн Олимпиад (IMO)-ыг хамтран амжилттай зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуусын математикт хандах сонирхлыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор бүтээлч, сонирхолтой цуврал контент бэлтгэн олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.
Капитрон банк нь нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд боловсрол болон спортын олон талт үйл ажиллагааг дэмжиж, ёс зүйтэй, хариуцлагатай аж ахуйн нэгжийн үүргээ тогтмол биелүүлсээр ирсэн билээ.
Оюунлаг ирээдүйг дэмжигч - Капитрон банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!