Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-нд цахимаар явагдлаа.
Энэ хугацаанд
- хоёр настай 24,022
- гурван настай 26,122
- дөрвөн настай 29,230
- таван настай 30,786 хүүхэд буюу нийт 110,163 хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт ирсэн байна.
Эдгээр хүсэлтийн хариуг өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд 14:00 цагаас хойш харж болох аж. Мөн хүсэлт илгээсэн эцэг эхчүүд хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ цахимаар болон өөрийн биеэр очиж гэрээ байгуулах боломжтой гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!