Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнх-Эрдэнэ: Нийслэл хотод наймдугаар сарын 23, 24-нд их цэвэрлэгээ зохион байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод энэ сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Улаанбаатар хотод нэг жилд найман удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулдаг.

Энэ удаагийн их цэвэрлэгээг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 23, 24-нд зохион байгуулна.

Цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах удирдамжийг дүүргүүдэд хүргэсэн, гарсан хогийг хариуцсан байгууллагууд тээвэрлэх юм.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд болох их цэвэрлэгээнд иргэд, ААН-үүд идэвхтэй оролцож, орчноо цэвэрлэхийг уриалж байна" гэж мэдээллээ.