Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд хоёр өдөр үргэлжилсэн их цэвэрлэгээгээр хөшөө дурсгал, хайс хашлага, автобусны зогсоолуудыг угаав

Б.Манлай
2025 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байгаа билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээнд есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 37 байгууллага, ерөнхий боловсролын 16 сургууль, 37 цэцэрлэг, сууц өмчлөгчдийн 64  холбоо нэгдэж, орчны 50 метр талбайг цэвэрлэжээ.

Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 40 байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хөшөө дурсгал, хайс хашлага, хогийн сав, сандал, нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг угаав.

Хог тээврийн байгууллагууд 2.1 сая м.кв талбайгаас 800 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс