Б.Мөнх-Эрдэнэ: Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байгаа нийслэлийн иргэд, ААН, байгууллагуудад баярлалаа

Б.Манлай
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байгаа билээ.

Энэ тухай УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг гурван үе шаттай эхлүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгжээс 20 мянга гаруй нь их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна.

Мөн 1,000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2,411, ерөнхий боловсролын 201 сургууль, 178 цэцэрлэг зэрэг нийт 4,000 гаруй байгууллагын ажилтан, албан хаагч их цэвэрлэгээнд нэгдсэн. Нийт 14 хоногийн хугацаанд 50 мянган метр хайс хашаа угааж, 94 мянган га газрын ногоон зүлэгт цэвэрлэгээ хийж, 5.2 сая ам метр талбайгаас 39,200 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна.

Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагуудад, иргэддээ баярлалаа” гэлээ.

ААН байгууллагууд орчны 50 метр газраа байнга цэвэрлэх, хогийг ангилан ялгах, зам талбайн чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байхыг УБЗАА-аас уриалав.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг