Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх авто замыг өнөөдөр хаана

Б.Манлай
2025 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг өнөөдөр орой хааж, шинэчлэхээр болжээ.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны 23:00 цагт хааж өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм байна.

Засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 25-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг мэдэгдлээ.

Энэ жилийн зам засварын ажил Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх болон Удирдлагын академийн авто замыг засварласнаар дуусах юм байна.