Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын математикийн олимпиадын хороо IMO 66 дугаар Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчид болон багш нарыг хүлээн авч уулзлаа

ikon.mn
2025 оны 8 сарын 21
ikon.mn
Зураг зураг

Монголын математикийн олимпиадын хороо (ММОХ) 2025 оны 7-р сард зохион байгуулагдсан Олон улсын математикийн 66 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

Хүлээн авалтын үеэр багш, сурагчдад дэмжигч байгууллагууд болох Космо групп, Монполимет групп, Капитрон банк, АНД Глобал-аас гарын бэлгийг гардуулан өгч, тэдний хөдөлмөр зүтгэл, амжилтыг үнэлсэн юм.

Манай багийн гишүүд энэ удаагийн олимпиадад амжилттай оролцож, Монголын математикийн боловсролын чансаа, сурагчдын мэдлэгийн түвшнийг олон улсын тавцанд батлан харуулж амжилтаа ахиулсаар байгаа билээ.

Энэ онд Австрали улсын Саншайн Көүст хотноо зохион байгуулагдсан 66 дугаар Олон улсын Математикийн Олимпиадад өргөн баг бүрэлдэхүүнтэй оролцож, 1 алтан медаль, 3 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртэж багаараа 18-р байр эзэлж, нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээсэн билээ.

зураг
 

Энэхүү түүхэн амжилтыг бүтээсэн багийн албан ёсны бүрэлдэхүүн:

  • Сурагчид: Сонорын Манлай (Сант сургууль), Батлхагвын Тэнүүнсайхан (Шинэ үе сургууль), Арвисын Ивээл (Нийслэлийн 11-р сургууль), Баярын Бэлгүтэй (Нийслэлийн 11-р сургууль), Болдбаатарын Төвшиндалай (Нийслэлийн 11-р сургууль), Даваадоржийн Хүслэн (Сант сургууль)
  • Багийн ахлагч: Ү.Отгонбаяр
  • Дэд ахлагч: Т.Базар
  • Туслах багш нар: Т.Хулан, Х.Нурсолтан

Монголын математикийн олимпиадын хороо энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан сурагч, багш, ивээн тэтгэгч байгууллага бүрд гүн талархал илэрхийлж байна.

Мөн энэ үеэр ММОХ-оос Монгол Улс 2029 онд болох 70 дахь удаагийн Олон улсын математикийн олимпиад (IMO 2029)-ыг зохион байгуулах эрхээ албан ёсоор авсан талаар онцлон тэмдэглэв. Энэ нь Монголын боловсрол, шинжлэх ухааны хөгжилд шинэ боломж, сорилтыг нээж, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх түүхэн үйл явдал болох юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Монголын математикийн олимпиадын хороо