Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮЦ эрхлэгчид: Бид олон өмгөөлөгчидтэй холбогдсон ч төрийн байгууллага тэр тусмаа Х.Нямбаатартай орооцолдохгүй гэсэн

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ТҮЦ эрхлэгчид холбогдох албадын төлөөллийг урьж "Хүчирхийллээр бус хэлэлцэж шийдье" сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. 

ТҮЦ эрхлэгчид төрийн байгууллагуудад ТҮЦ-ийг хурааж буй асуудлаар нийтдээ 331 өргөдөл өгөхөд 17 буюу ердөө 5.1 хувьд нь хариу өгчээ. Мөн цагдаад 200 гаруй удаа дуудлага мэдээлэл өгөхөд хариу шийдвэрлэлт нь 0 хувьтай буюу гомдлыг нь шийдвэрлээгүй байна. 

Шүүхэд дөрвөн нэхэмжлэл өгсөн ч хариу байхгүй байгаа аж. Хэвлэлд удаа дараа хандсан ч тэнцвэртэй мэдээлэл өгөхгүй байна гэв. Түүнчлэн ТҮЦ эрхлэгчид маш олон өмгөөлөгчид хандсан ч төрийн байгууллага тэр тусмаа хотын дарга Х.Нямбаатартай орооцолдохгүй гээд нэг нь ч авч хэлэлцээгүй гэдгийг ТҮЦ нэгдсэн холбооноос мэдээллээ. 

Х.Нямбаатар ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй гэж ярьж байгаа ч өөрөө 2025 оны гуравдугаар сарын 18-нд нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагагүй мэдэгдэхэд хангалттай гэсэн байдаг гэв. 

ТҮЦ түүхэн үүргээ гүйцэтгэж дууссан эсэх талаар ТҮЦ эрхлэгчид хамгийн багаар дундажлаж дараах тооцоог хийжээ. 

Нэг ТҮЦ-ээр өдөрт 3,000 хүн үйлчлүүлж 10,000 төгрөгийн худалдан авалт хийдэг 1,000 ТҮЦ-ээр бодоход өдөрт 3 тэрбум төгрөг эргэлдэж байна. Банкны ПОС машинаар өдөрт 15 сая төгрөгийн шимтгэл төлж байна. Энэ мэтчилэн ямар ч судалгаагүй хийгээгүй байж зөвхөн хотын даргын өнгө үзэмжээр олон бизнес эрхлэгчид хохирч байна гэв.