Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ фестивалийн үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцох бол хурдан морин уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.
Харин үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харвач Ч.Чимэддулам түрүүлж, шагай харвааны багийн төрөлд Дорноговь Г.Алдар ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг Хеттрик групп”-ийн баг, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн, адуучин тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн нар тэргүүн байр эзэлж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!