Наймдугаар сарын 21-ний байдлаар Туул голын усны түвшин өглөөний 08:00 цагаас хойш 18 см нэмэгдэж, үерийн түвшин даван үерлэжээ.
Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр Туул, Сэлбэ гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин даван үерлэх төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтийг сэрэмжлүүлж байна.
Ялангуяа Туул, Сэлбэ голын, эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үерийн аюулаас болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр нийслэлд орсон борооны дараах зураглалыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!