ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 50 см орчим нэмэгдэж үерлэх төлөвтэй байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр өдрийн 12:00 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өглөөний 08:00 цагаас хойш 18 см нэмэгдэж үерийн түвшнийг 5 см даван үерлэж байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэж үерийн түвшинд дөхөн үерлэх төлөвтэй байгаа аж.
Иймд Туул, Тэрэлж голын татам, эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулав.
ЦУОШГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
