Нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар” аяныг наймдугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна.
Энэ хугацаанд хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.
Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хог хаягдал, ногоон байгууламжийн ажил үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчилгааны аж ахуйн нэгжүүд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!