Нийслэл хотод энэ долоо хоногт гурван байршлын авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.
Тодруулбал Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх, Энхтайвны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замын хойд эгнээ, Гурвалжингийн гүүрний авто замыг засварлах ажлыг гүйцэтгэж дууссан байна.
Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэл
Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замын хойд эгнээ
Гурвалжингийн гүүрний авто зам
Нийслэлийн удирдлагууд наймдугаар сарын 20-нд бүх авто замын засвар дуусна гэж мэдэгдсэн билээ.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод Таван шарын нүхэн гарцын авто зам засвартай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!