Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэбатын Одзаяа 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Болгарын Самоков хотод Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны зохион байгуулдаг 20 хүртэлх насны залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдсөн Эрдэнэбатын Одзаяа хүрэл медаль зүүв.

Манай тамирчин урьдчилсан шатанд БНСУ-ын Ён Соныг, шөвгийн 16-д БНХАУ-ын Венжи Цюг, шөвгийн наймд Анголын Жосет Саса Мавунгу нарыг тус бүр оноогоор цэвэр ялаад хагас шигшээд Японы Рэй Хошинод дийлдсэн байна. Э.Одзаяа оноогоор илүү буюу 5:4-өөр давамгайлж яваад цэвэр ялагджээ.

Улмаар хүрлийн төлөө Украины Олександра Рыбакыг 9:8-аар ялсан юм.

Энэ жинд Японы Рэй Хошино алт, Энэтхэгийн Шришти Шришти мөнгөн медаль хүртсэн бол Э.Одзаяагийн хамт Бразилын Эдуарда Родригес Батиста хүрэл медаль хүртлээ.